Технологи

“Facebook”компани олон сая хэрэглэгчийн мэдээллийг дэлгэсэн байжээ.

“Facebook” нийгмийн сүлжээний олон арван сая хэрэглэгчийн гар утасны дугаарыг олон нийтэд нээлттэй цахим мэдээллийн санд дэлгэсэн байжээ.

“Facebook”-ийн 419 сая гаруй хэрэглэгчийн нэр, утасны дугаарыг хадгалсан сервер ямар ч нууцлалгүй байсан гэж “TechCrunch” технологийн цахим хуудас мэдээлсэн байна. Уг мэдээллийн санд АНУ-ын 133 сая, Их Британийн 18 сая, Вьетнамын 50 сая хэрэглэгчийн мэдээлэл хадгалагдаж байжээ. “TechCrunch”-ийн мэдээ нийтлэгдсэний дараа уг мэдээлэл харагдахгүй болсон байна.

“Facebook” компани дээрх мэдээллийг үнэн болохыг батлаад, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэн, хэзээ дэлгэснийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна хэмээн мэдэгджээ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, уг санд ойролцоогоор 210 сая хэрэглэгчийн мэдээлэл байсан бөгөөд давхар хуулагдсан байсан тул 419 сая хэрэглэгчийнх мэт харагдсан ажээ.

Эх Сурвалж: Монцамэ Агентлаг