Технологи

“Samsung ”​ компани “Galaxy Fold”-загвараа БНСУ-ын зах зээлд худалдаалж эхэллээ.

“Samsung Electronics” компани “Galaxy Fold” нугалдаг гар утсаа БНСУ-ын зах зээлд энэ баасан гарагаас худалдаанд гаргалаа.

7.3 инчийн “Infinity Flex” дэлгэцтэй энэхүү гар утасны үнэ нь ойролцоогоор 2000 ам.доллар байна. “Samsung Electronics” компани ирэх оны эхээр арай нимгэн, хямд үнэтэй “нугалдаг” гар утас дахин танилцуулахаар зэхэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Хэдий тийм боловч энэ нь биеллээ олох эсэх нь “Galaxy Fold”-ийн борлуулалтаас шалтгаалах юм байна. Дөрөвдүгээр сард танилцуулсан ч дэлгэц нь амархан эвдэрдэг гэсэн шүүмжлэлд өртөж, тус компани дээрх загварын борлуулалтаа хойшлуулахад хүрсэн юм.

Эх Сурвалж: Bloomberg Mongolia