Технологи

Хятадын компаниудад 5G сүлжээ байгуулах зөвшөөрөл өгөхгүй.

АНУ тав дахь үеийн /5G/ мэдээллийн сүлжээг байгуулахыг Хятадын компаниудад бус “итгэмжит” нийлүүлэгчдэд зөвшөөрөх бөгөөд Хятадын харилцаа холбооны төхөөрөмжийг ашигладаг улсуудад арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд бэлэн байна. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын эдийн засаг, бизнесийн асуудал эрхэлсэн туслахын Мэдээллийн бодлого, кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч Роберт Стрейер мэдэгджээ.

“Тав дахь үеийн сүлжээнд дамжуулж буй мэдээллийн хэмжээг одоогийн 4 дэх үеийн сүлжээтэй харьцуулахад 100 дахин нэмэгдэх юм. Энэ сүлжээнд зориулагдсан шаардлагатай чухал төхөөрөмж, программ хангамжуудыг нийлүүлэгч нь гадаадын засгийн газрын хяналтад байх ёсгүй юм. “Ericsson”, “Nokia”, “Samsung” зэрэг итгэл төрүүлсэн нийлүүлэгчдийн төхөөрөмжийг бид ашиглах бодолтой байна. Хятадын компаниуд итгэл төрүүлэхгүй байна. Мэдээлэл солилцох хүрээнд бид хэд хэдэн улс орнуудтай харилцан ашигтай харилцаа тогтоосон. Энэ харилцаагаа үргэлжлүүлэхийг бид хүсэж байгаа хэдий ч тэдгээр улс орон итгэл төрүүлээгүй нийлүүлэгчдийн төхөөрөмжийг харилцаа холбооны сүлжээндээ нэвтрүүлбэл чухал мэдээлэл өгч буй нөхцөлүүдээ бид эргэн харах шаардлагатай болно” хэмээн тэрбээр ярьсан байна. 

Эх Сурвалж: Монцамэ Агентлаг