Технологи

Герман улс 5G сүлжээг нэвтрүүлж эхэлжээ.

ХБНГУ-ын харилцаа холбооны  “Deutsche Telekom” компани 5G сүлжээг нэвтрүүлж эхэлсэн тухайгаа лхагва гарагт мэдэгдлээ.

“Deutsche Telekom” нь 5G сүлжээг Германд нэвтрүүлсэн анхны компани болсон байна. Одоогоор байдлаар уг сүлжээг Берлин болон Бонн хотод нэвтрүүлж эхэлсэн бөгөөд 2020 оны эцэс гэхэд Гамбург, Мюнхен, Дармштадт болон Лейпциг зэрэг Германы томоохон 20 хотод нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ тус компани Самсунг компанийн 5G сүлжээг дэмждэг “Galaxy S10” ухаалаг гар утсыг борлуулж эхэлсэн бөгөөд гар утас худалдан авсан эхний хэрэглэгчдэд 85 еврогийн хязгааргүй дата багцыг дагалдуулж байгаа аж.

Сонирхуулахад, лхагва гарагт Их Британийн “Vodafone” компани БНХАУ-ын “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг ашиглан 5G сүлжээг үйлчилгээндээ нэвтрүүлсэн юм. 5G сүлжээний дундаж хурд 150-200Mbp бөгөөд “4G” сүлжээнээс 10 дахин хурдан гэнэ.

Write A Comment