Технологи

Dota 2-н Хиймэл Оюун Ухаан Тоглогч Үхэхийг 5 Секундийн Өмнө Таамаглаж Байна

Хиймэл оюун ухааны судалгаануудын хувьд ирээдүйд таамаглах чадвар нь үнэхээр сайжирч байгаа юм. Йоркын Их Сургуулийн судлаачдын хийсэн нэгэн судалгаанд Dota 2 тоглоомд үхэх гэж байгааг нь 5 секундийн өмнө тааварлаж чаддаг хиймэл оюун бүтээсэн байна.

Valve-н Dota 2 тоглоомын хувьд тоглогчид маш хурдан хариу үйлдэл хийж өрсөлдөгчөөсөө илүү гардаг 5 хүнтэй 2 багийн хоорондын тоглолт юм. Тиймээс уг тоглоомонд 5 секундийн өмнө өөрийн үхэх эсэхийг мэднэ гэдэг маш том давуу тал болно гэсэн үг юм.

Дүрийн амь бага байх нь үхэлтэй шууд хамааралтай байдаггүй буюу зарим баатрууд амь нөхөх эсвэл бүх үхэхээс хамгаалдаг чадвартай байдаг. Тиймээс судалгаанд 5,000-н мэргэжлийн тоглолт, мөн 5,000 өндөр чадварын тоглогчдын хийсэн тоглолтын бичлэгийг ашиглан хийсэн байна. Судалгааны үр дүнгээс дараах үзүүлэлтүүд тоглогчийн амьд үлдэх эсвэл үхэхэд хамгийн хүчтэй нөлөөлж байсан байна: тоглогчийн нийт амь, хамгаалалт (armor, magic resistance), хэрэглэж болох item, баатрын чадвар, баатрын байршил, хамгийн ойр байгаа эсрэг багийн хүний зай, хамгийн ойр байгаа tower барилга хүртэлх зай, эсрэг багийн хүний хамгийн сүүлд харагдсан байршил, хугацаа.

“Хэрвээ эсрэг талын тоглогч дөнгөж л харагдахаа больсон бол аль хавьд байгааг нь таамаглахад хялбар байна. Харин алга болоод хэдэн минут болсон бол тухайн тоглогч хаана ч байж болзошгүй юм. Тиймээс эсрэг багийн тоглогчийн хамгийн сүүлд харагдсан байршил, хугацаа нь маш чухал үзүүлэлт юм.”

Гэсэн ч одоогийн байдлаар ердөө 72.5%-тай байгаа юм. Уг системийг хөгжүүлэх боломж маш их байгаа бөгөөд тоглоомын шинээр гарах хувилбарууд дээр хэрэгжих хувь нь улам багасах ажээ. Тиймээс судалгааны багийнхан судалгааны ажлаа “open source” буюу олон нийтэд нээлттэйгээр тавьсан байна.

Одоогийн байдлаар уг системийг “Dota 2 тоглолт тайлбарлагчид болон үзэгчид ашиглаж тоглолтод гарч буй томоохон хэсгүүдийг алдалгүй үзэхэд ашиглаж болох ажээ. Тоглолт тайлбарлагчид тоглолтын гол хэсгийг анзаарахгүй алдах тохиолдол цөөнгүй байдаг тул энэ системийн тусламжтайгаар тоглолтод гарч буй үйл явдлуудыг цаг алдалгүй харах бүрэн боломжтой юм. Dota 2 тоглоомын хувьд эсрэг багийн тоглогчийг алах гэдэг нь тоглоомын томоохон хэсэг бөгөөд тэр нь үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг.”

Write A Comment