Технологи

Huawei Утасны Олон Улсын Борлуулалт 40%-с 60% Буурах Төлөвтэй Байна

АНУ-н экспортын хориг нь хэрэглэгчдийн дунд томоохон эргэлзээг бий болгож байгаа нь Huawei-н борлуулалтад маш муугаар нөлөөлж байна.

Huawei-н зөөврийн компьютер худалдаанд гарахаа цуцалж, мөн нугалдаг ухаалаг утас нь нээлтээ хойшлуулахад хүргэсэн зэргээр АНУ-н ерөнхийлөгч Трампийн экспортод хориг тавьсан бодлого нь Хятадын Huawei-н борлуулалтад яг ямар хэмжээний хохирол учруулж байгааг тоон баримтаар танилцуулж байна. Bloomberg-н тайланд тусгаснаар Huawei-н олон улсын борлуулалт 40%-с 60% буурна гэсэн тооцоолол хийсэн байна. Уг компанийн нийт борлуулалтын бараг 50%-г олон улсын борлуулалт бүрдүүлдэг байна. 2018 оны байдлаар нийт 206 сая гар утас борлуулсан бол эндээс үзэхэд 40-с 60 сая төхөөрөмжийн алдагдалд орсон гэж үзэж байгаа юм.

Huawei bracing for a 40% to 60% drop in international smartphone shipments

Bloomberg-н мэдээлснээр хэрвээ Huawei-н борлуулалт хангалттай байж чадахгүй бол дараагийн шинэ загварын Honor 20 утсыг худалдаанд гаргахаа болих шийдвэрт хүрнэ гэжээ. Одоогийн байдлаар уг төхөөрөмж нь Европт 6 сарын 21-нд худалдаанд гарахаар төлөвлөсөн байгаа боловч тайланд бичсэнээр “компанийн дээд удирдлага уг төхөөрөмжийн борлуулалтыг ойроос хянаж байгаа бөгөөд хэрвээ борлуулалт хүлээлтэд хүрэхгүй бол нийлүүлэлтийг бүрэн зогсооно” гэсэн байна.

Мөн цаашлаад 40-с 60 хувь буурна гэж үзэж байгаа нь өөдрөг таамаглал гэж дүгнэсэн байна. Тодорхой бус байдал их буюу худалдааны хоригийн нөхцөл байдлаас шалтгаалж хэрэглэгчид Huawei-н төхөөрөмжийг худалдан авах хүмүүс байхгүй гэж үзэж байгаа юм. Төхөөрөмжийн 90 хоногийн баталгааны хугацаа дуусмагц төхөөрөмжийн update, Andoid үйлдлийн системийн update, Google Play Store болон бусад Google apps-г үргэлжлүүлэн дэмжих эсэх нь тодорхойгүй байгаа юм. “Хэрвээ төхөөрөмжийн худалдаалах үнийг маш бага болгож чадвал хүлээлтэд хүрэхүйц борлуулалт хийж боломжтой бөгөөд энэ тохиолдолд Huawei илүү алдагдалд орох нөхцөлд ч орж магадгүй” гэж дүгнэсэн байна.

Write A Comment