Кино урлаг

Та Гэртээ ч Аюулгүй Биш: 10 Аймшгийн Кино

Хүмүүс гэртээ байхдаа ямар нэг зүйлээс айх айдас нь харьцангуй бага байдаг. Харин хүнийг хамгийн аюулгүй гэж боддог орон гэрт нь дайрч ороод алж, хүчирхийлнэ гэдэг хэн хүний хувьд хамгийн айдас төрүүлэм нөхцөл байдал юм. Тиймээс ч ийм төрлийн кино нь үзэгчдийн дунд өөрийн онцгой орон байрыг эзэлсэн байдаг. Хэдийгээр ийм төрлийн кино маш олон байдаг ч шинэ зүйл туршиж үзсэн 10 гайхалтай кино бүтээлийг онцлох болно. Эдгээр кинонуудыг нь хүмүүст жихүүдэс төрүүлэх шинэ аргуудыг олсноороо бусдаас өвөрмөц болж байгаа юм.

10. HUSH

Image result for hush

Өөрийн гэртээ байхад хэн нэгэн таныг нууцаар ажиглаж дагна гэдэг бол үнэхээр аймшигтай нөхцөл байдал юм. Харин түүний дээр алуурчны ирж байгааг та огт сонсохгүй гэж төсөөлөөд үз. Энэ нь уг киноны хамгийн онцлох тал юм. Киноны гол дүр нь дүлий зохиолч эмэгтэй бөгөөд алслагдмал газар амьдардаг нэгэн. Харин тэрээр ганцаараа биш, түүнийг нэгэн багтай алуурчин ажиглаж, түүнээр тохуурхаж эхэлнэ.

Кино бүтээлийг маш чадварлагаар хийсэн бөгөөд түүний дүлий, хөгжлийн бэрхшээлтэй байдлыг үзэгчдэд үнэхээр гайхалтайгаар мэдрүүлж чаддаг нь илүү аймшигтай болгодог. Манай гол дүрийн баатар хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийн ухаанаа ашиглан хэрхэн тэмцэхийг үзээрэй.

9. MOTHER!

Image result for mother!

Mother! кино нь бидний мэдэх аймшгийн кино биш байж магадгүй. Аймгийн гэхээс илүүтэйгээр үнэхээр тухгүй болгодог бүтээл юм. Найруулагч Даррен Аронофскигийн уг кино нь нэгэн жирэмсэн эмэгтэй өөрийн орон байрыг эмх цэгцтэй байлгахыг оролдох ч түүний нөхөр үнэхээр бүдүүлэг зочдыг гэртээ урьж эхэлдэг.

Гэрт уригдаагүй зочин ирнэ гэдэг хэний ч хувьд эвгүй зүйл хэдий ч энэ кино нь уг байдлыг бүр дараагийн түвшинд хүргэх болно. Уг кинонд жүжигчин Женнифер Лаурэнс үнэхээр гайхалтай дүрийг бүтээж, чадварлагаар тоглодог.

8. BLACK CHRISTMAS

Image result for black christmas

Зул сарын баяраар аймшгийн кино үзнэ гэдэг тийм ч зөв сонголт биш байж магадгүй. Гэхдээ энэхүү киног үзэхэд буруудахгүй юм. Аймгийн киноны слашер буюу алуурчинтай кинонуудыг эхлэлийг тавьсан гэж хэлж болох уг бүтээл нь хэдэн коллежийн охид зул сарын баяр болохын өмнөхөн нэгэн алуурчинд мөрдүүлж, ангуучлагдаж эхэлнэ.

Уг киноны жүжигчид, зарим хошин байдал, мөн маш сайн бичигдсэн зохиол болон дүрүүд нь уг киног классик болгосон юм. Энэхүү киноноос урам зориг авч хийгдсэн маш олон кинонууд байдаг нь эндээс ажиглагдах болно.

7. THE LAST HOUSE ON THE LEFT

Image result for THE LAST HOUSE ON THE LEFT

Аймшгийн киноны сүлд гэгдэх найруулагч Вес Кравэн нь энэхүү 1970-д оны бүтээлээрээ бидний дунд “гажгууд” байдаг гэсэн айдас дээр үндэслэн хийсэн гайхалтай бүтээл юм. Нэгэн хос хоёр хэдэн жуулчидад хонох газар болгож өөрийн орон гэртээ оруулдаг. Гэсэн ч тэдгээр хүмүүс нь уг хос хоёрын хүүхдийг алсан болохыг тэд мэдээгүй байдаг юм.

Уг кино нь үнэхээр аймшигтай бөгөөд жихүүдэс төрүүлэм юм. Гэсэн ч ийм төрлийн кино дундаа шилдэгүүдийн нэгд тооцогдох сайн кино. Уг кино нь орон гэрт дайрч орох болон өшөө авалт хоёрыг тэнцвэртэйгээр харуулсан бүтээл юм.

6. FUNNY GAMES

Image result for funny games film

Германы кино найруулагч Майкл Ханэкэ нь үнэхээр гунигтай кинонуудаараа алдартай нэгэн. Тиймээс түүнийг аймшгийн тэр дундаа орон гэрт дайрдаг кино хийсэн нь үзэгчдийн гайхшралыг төрүүлсэн юм. Тиймээс ч энэ бүтээл нь түүний хийсэн хамгийн гунигтай, аймшигтай бүтээлүүдийн нэг болж чадсан.

Уг кинонд нэгэн гэр бүл амралтаараа явж байгаагаар гарах бөгөөд хоёр цагдаагийн офицер залуу тэдэнд саад болж эхэлдэг. Улмаар хоёр цагдаа гэр бүлийг барьцаалж тэдний сэтгэлзүйгээр тоглож эхэлдэг.

5. THE PURGE

Image result for the purge 2013

Хэдийгээр The Purge Цуврал нь сүүлдээ адал явдалт киноны төрөлд илүү орсон ч анх гарахдаа энгийн орон гэрт дайрч ордог, удаан өрнөлтэй аймшгийн киногоор эхэлсэн юм. Ойрын ирээдүйн нөхцөл байдлыг харуулдаг бөгөөд уг ирээдүйд нь жилийн нэг өдөрт бүх гэмт хэргийг хуулиар хориголдоггүй бөгөөд нэгэн гэр бүл шөнийн турш өөрсдийгөө аврахыг хичээж байгаагаар өрнөдөг.

Зарим хүмүүс уг киноны зохиолыг хангалттай ашиглаж чадаагүй, маш жижиг асуудлыг хөндсөн гэж шүүмжилдэг хэдий ч энэ нь үнэхээр сайн триллер кино юм. Уг киноны жүжигчид үнэхээр сайн дүрүүдийг бүтээсэн нь илүү гайхалтай бүтээл болгож чадсан.

4. THE STRANGERS

Image result for the strangers

Алуурчны хүн алах гэсэн зорилго нь зарим тохиолдолд хүн алж буй үйлдлээсээ ч аймшигтай байх тохиолдол байдаг. Ийм төрлийн кинонуудын хувьд алуурчны зорилго нь тодорхойгүй байх маш элбэг байдаг. The Strangers киноны баг зүүсэн алуурчны хувьд түүний зорилго нь зүгээр л санамсаргүй тохиолдол байдаг бөгөөд энэ нь киног илүү аймшигтай болгож чаддаг.

Уг киноны зохиол нь энгийн нэгэн хосуудыг нэгэн үл мэдэгдэх алуурчин мөшгөж байгаагаар өрнөдөг. Бүтээлийг бодит явдлаас сэдэвлэсэн гэдэг нь худлаа хэдий ч энэ хэсэг нь илүү аймшигтай болгож өгдөг.

3. STRAW DOGS

Image result for straw dogs 1971

Найруулагч Сам Пэкинра нь The Wild Bunch бүтээлээрээ ковбойтой Барууны гэгдэх кино төрлийг бүхлээр нь өөрчилсөн нэгэн юм. Гэсэн ч үүнийг түүний Straw Dogs кинотой харьцуулахын аргагүй. 70-д оны эхэнд хэрцгий, аймшгийн кинонууд маш ихээр гарч байсан үед уг бүтээлийг хамгийн аймшигтай, хэрцгий гэж тодорхойлж байсан юм.

Жүжигчин Дастин Хоффман, Сюүсан Жеорж нар нэгэн хөдөө тосгонд нүүж ирж байгаа хосын дүрийг бүтээдэг бөгөөд тэднийг хэдэн тосгоны хүмүүс өдөж, тохуурхаж эхэлдэг. Киноны дээрх тодорхойлолт нь үнэхээр тохирсон бөгөөд үнэхээр аймшигтай бүтээлүүдийн нэгт орох нь аргагүй юм.

2. YOU’RE NEXT

Image result for you're next

You’re Next-г сонирхолтой болгож буй зүйл нь үнэхээр ухаалгаар ийм төрлийн кинонд өөрчлөлт авч ирсэн юм. Нэгэн гэр бүл хотын захын байшиндаа уулзаж байх хооронд бүлэг алуурчид тэднийг алж эхэлдэг. Гэсэн ч хохирогчдын нэг нь тэдний төсөөлснөөс илүү өөрийгөө хамгаалах чадвартай байдаг.

Эхлээд энгийн л нэгэн кино шиг эхэлдэг ч сүүлдээ Die Hard шиг алуурчдын эсрэг тэмцэж буй кино болж хувирна. Удалгүй алуурчид нь өөрсдөө аюулд орсноо мэдэх болно. Энэ бол үнэхээр ухаалаг, хөгжилтэй, бас дүүрэн аллагатай сайхан кино юм.

1. DON’T BREATHE

Image result for don't breathe

Яг л You’re Next-н адил Don’t Breathe нь гэрт нэвтэрч буй хүмүүс нь өөрсдөө хохирогч болж дуусдаг. Гэхдээ энэ кинонд гэрт нэвтэрч буй хүмүүс нь илүү сайхан сэтгэлтэй хүмүүсийн дүрийг гаргаж байхад гэрийн эзэн нь аймшигт алуурчин байдаг.

Киноны гол дүр нь гурван залуугийн талаар гарах бөгөөд тэд санхүүгийн асуудалд орсон тул нэгэн гэрт хулгай хийхээр төлөвлөдөг. Гэрийн эзэн нь сохор хүн тул түүнээс хулгай хийхэд хялбар байна гэж бодсон залуус яг л хар дарсан зүүд мэт нөхцөлд орох болно. Энэ бол хамгийн сэтгэл догдлуулсан, цамц мушгисан аймшгийн кинонуудын нэг бөгөөд үнэхээр хөгжилтэй байх болно.

Write A Comment