Технологи

“VOLKSWAGEN” ГЕРМАНЫ АНХНЫ БҮРЭН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА.

Дэлхийд тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” Германы анхны бүрэн цахилгаан автомашины үйлдвэр байгуулахаар болсон байна. Цвиккау дахь энэхүү үйлдвэр нь 2021 оноос эхлэн жилд зургаан загварын 330 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх ажээ.

Тус компанийн хувьд ирэх жил худалдаанд гаргахаар төлөвлөсөн “ID 3” автомашины үйлдвэрлэлд зориулж 350 робот угсарч эхэлжээ. 30 мянга орчим еврогоор худалдаанд гарах таамагтай байгаа энэхүү автомашин “Tesla”-ийн 35 мянган еврогийн үнэтэй “Model 3” загвартай өрсөлдөх хүлээлттэй байна.

Түүнчлэн 115 жилийн түүхтэй “Volkswagen” компанийн энэхүү томоохон шинэчлэл 2030 он гэхэд 23 мянгаас 97 мянган ажлын байр цомхотгоход хүргэж магадгүй гэж “Frauenhofer Institute” тооцоолжээ. Учир нь дотоод шаталттай хөдөлгүүртэй харьцуулахад цахилгаан автомашинд бага эд анги шаарддаг, цэнэг хураагуурын хувьд ихэнх нь роботын тусламжтай гүйцэтгэх боломжтой байдаг байна.

Энэ мэтчилэн автомашин үйлдвэрлэгчид шинэ технологид хөрөнгө оруулах зорилгоор ажлын байрaa танаж эхлээд байна. “General Motors” гэхэд АНУ дахь дөрөв, Канад дахь нэг үйлдвэрээ татан буулгахаар болжээ.

Эх сурвалж: BloombergTv

Write A Comment