Хэл Сурах

TO Эсвэл ING Алийг нь Ашиглах Вэ?

You need to stop talking. эсвэл You need to stop to talk. Байзаарай, аль нь зөв юм бэ?

Ямар утга илэрхийлэхийг хүсч байгаагаас хамаарч аль нэгийг нь ашиглах хэрэгтэй. Зарим үйл үгсийн араас “to + verb.” эсвэл “verb. + -ing” хоёрын алийг нь ашигласнаас хамаарч өгүүлбэрийн утга тэр чигээрээ өөрчлөгддөг. Тиймээс эдгээрийг ашиглахдаа үргэлж болгоомжилж, дахин хянах нь чухал юм. Ингээд та бүхэнд “TO” болон “ING” ашигласан өгүүлбэрүүдийн жишээг танилцуулж байна.

Try – Оролдох, хичээх. You should try eating sushi. – Чи сүши идэж үзэх хэрэгтэй. Ингэж хэлсэн нөхцөлд та харилцаж байгаа хүндээ сүши амттай болохоор идэж үзэхийг санал болгож байна. Try verb.-ing – Ямар нэг зүйл хийхийг зөвлөх, санал болгох.

I try to eat with chopsticks, but I just can’t. – Би савхаар идэх гэж оролддог, гэхдээ би яасан ч чадахгүй юм. Ингэж хэлсэн тохиолдолд таны хийж буй үйлдэл үнэхээр хэцүү ч та хийхийг оролддог талаараа хэлж байгаа юм. Try to verb. – Хийхэд хэцүү байхад оролдох.

You should try and use them. – Чи наадахаа ашиглаад оролдоод үз. Ингэж хэлэх нь ярианд хэрэглэгддэг бөгөөд мэдэхэд илүүдэхгүй тул нэмэлт байдлаар оруулж байна.

Stop – Болих, зогсох. He can’t stop talking. – Тэр ярихаа больж чадахгүй юм. Ямар нэг зүйлийг хийж байгаад болих үед ингэж хэлнэ. Stop verb.-ing – Хийхээ болих.

Sorry! I can’t stop to talk. – Уучлаарай! Би зогсоод ярьж чадахгүй. Одоо хийж байгаа үйлдлээ зогсоогоод өөр зүйл хийх. Stop (verb.-ing) to verb. (verb.) үйлдлийг хийхээ болиод verb.-г хийх гэсэн утгатай бөгөөд товчхондоо, хийхээ болиод хийх.

Remember – Санах. I remember playing with my cat. – Би мууртайгаа тоглож байснаа санадаг. Энд дурсамжийн талаар ярьж байгаа бөгөөд тухайн тохиолдолд мууртайгаа тоглодог үеийн дурсамжаа санадаг гэсэн утгыг илэрхийлж байна. Remember verb.-ing – Хийж байснаа санадаг.

Remember to buy some milk. – Сүү авах ёстойгоо санаарай. Хийх ёстой зүйлийг шаардах, сануулах. Remember to verb. – Хийхийг санаарай. Үүнийг сөрөг утгатай болговол, I didn’t remember to buy the milk – Би сүү авах ёстойгоо санаагүй байна.

Forget – Мартах. I’ll never forget meeting you. – Би чамтай уулзсан үеэ хэзээ ч мартахгүй. Энэ өгүүлбэрт ямар нэг хийсэн зүйлийг хэзээ мартахгүй талаар ярьж байна. Ингэж ашиглах нь ямар нэг үйлдлийг мартах гэсэн утгатай. Forget verb.-ing – Хийснээ мартах.

I forgot to feed the cat. – Би муураа хооллохоо мартсан байна. Энэ тохиолдолд ямар нэг зүйл хийх ёстой байсан хэдий ч үүнийгээ мартсан байна. Муураа хооллох ёстой байсан ч түүнийг мартчихсан. Forget to verb. – Хийхээ мартах.

Write A Comment