Технологи

“Microsoft” компани “Huawei”-тай хамтын ажиллагаагаа зогсоож магадгүй.

“Microsoft” корпорац Хятадын “Huawei” компанитай хамтын ажиллагаагаа зогсоож магадгүй байгаа тухай “Коммерсантъ” сонин мэдээлсэн байна.

Америкийн “Microsoft” корпорац энэ сарын 20-нд “Huawei” компанитай хамтын ажиллагаагаа зогсоох тухай захидлыг төлөөлөгчийн газрууд руугаа илгээжээ. “Одоо төлөөлөгчийн газрууд “Huawei” компанитай харилцаа холбоо тогтоохдоо төв “Microsoft” компаниар дамжуулах шаардлагатай болох аж” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна.

“Huawei” компанитай хамтын ажиллагаагаа зогсоох тухай албан бус анхааруулга болон захидлыг ОХУ дахь хэд хэдэн түнш компаниуд мөн авсан тухай эх сурвалж мэдээлсэн байна.

“Huawei” компани компьютерууддаа “Microsoft” компанийн “Windows” үйлдлийн системийг ашигладаг байна. Түүнчлэн серверүүддээ болон Huawei Cloud үйлчилгээндээ тус компанийн b2b шийдлийг ашигладаг аж. 

Write A Comment