Кино урлаг

Harry Potter: Харригийн Сайн Болон Муу Найз Байсан 5, 5 Тохиолдол

Бүхий л уран зөгнөлт өсвөр насны хүүхдүүдийн дүрүүд дундаас магадгүй хамгийн алдартай нь Харри Поттер байх. Тэрээр Волдемортын гараас амьд үлдэж эцэст нь түүнийг дийлсэн хамгийн алдартай шидтэн байх. Яахын аргагүй эр зориг, баатарлаг үйлсээрээ Грифиндорын эгнээнд орсон нь үнэн. Гэсэн хэдий ч баатар болгон төгс биш, тэр ердөө л хүүхэд бөгөөд зарим зүйл дээр алдаа гаргаж, хувиа хичээсэн зан гаргадаг. Тийм бол түүний сайн найз байсан 5 болон муу найз байсан 5 тохиолдолтой танилцъя.

10. МУУ: ТЭРЭЭР ҮДЭШЛЭГ ДЭЭР ПАРВАТИГ ОГТХОН Ч ТООГООГҮЙ

Хогвартс хэдий энгийн сургуулиас тэс ондоо сургууль хэдий ч сургуулийн бүжиг нь бусдын л адил зүйл юм. Хүүхдүүд бүжгэнд хамт явах болзоотой болохыг хүссэн ч нөгөө талд тэд бас татгалзсан хариу авахаас айдаг. Рон Хэрмонитой хамт бүжгэнд явахыг хүссэн ч түүнийг худлаа хэлсэн гэж шоолдог. Харри ядаж л хамт явахыг хүссэн Чо Чангаас асуусан ч аль хэдийн хоцорсон байдаг. Тэгээд тэр хоёр Пателийн ихрүүдтэй бүжгэнд хамт явах болдог. Гэсэн ч нэгэнд болзоонд явж байгаагийнх цагийг зугаатай хөгжилдөж, бүжиглэж өнгөрөөж болох байтал тэр Парватиг бүр мөсөн үл тоомсорлож Чогийн талаар гомдоллож суудаг. Тэр баатар байж болох ч болзоонд явахдаа маш муу юм.

9. САЙН: ТЭРЭЭР БУСДЫН ТӨЛӨӨ ДАМБЛДОРЫН АРМИЙГ БЭЛДДЭГ

Харри аавтайгаа адил хааяадаа бусдад онгирох дуртай (тэр бараг л Слидэринд орох шахсан). Гэхдээ тэрээр Дамблдорын армийг бэлдэж байхдаа огтхон ч өөрийгөө бодоогүй юм. Анхнаасаа нууцаар Харанхуйн Шидийн эсрэг Хичээл заах санааг Хэрмони гаргадаг бөгөөд энэ бүхнийг Харри л бүгдийг нь удирдаж авч явдаг. Ийм нууц хичээл явуулах нь маш аюултай юм. Хэрвээ баригдах л юм бол бүгд л маш том асуудалд орно, харин Харри энэ бүхнийг удирдсан хэргээр бүр ч их асуудалд орно. Гэсэн ч тэрээр Волдемортын эсрэг тулаанд найзуудыгаа бэлтгэж, бэлэг болоход нь санаа тавьж хичээллэдэг.

8. МУУ: ТЭРЭЭР БАКБИЙКИЙН ХЭРЭГТ ОГТ ТУСАЛДАГГҮЙ

Харриг алдартай мундаг шидтэн болоход хамгийн ихээр тусласан хүмүүсийн нэг бол Хагрид юм. Хагрид л түүнийг Дүрслейгийн гэрээс авч эцэг эхийнх нь талаар үнэнийг хэлдэг. Гэсэн ч Хагридын хайртай Бакбийкийг худал үндэслэлээр аюултай гэж тооцох үед Харри хамгийн ихээр туслах ёстой байсан ч огт туслаагүй юм.

Тэр бүр энэ хэргийн талаар мартчихсан байсан. Хэдий хичээл, сургууль, Күиддичийн тэмцээн гээд завгүй байж болох ч бага ч болтугай санаа зовох баймаар. Харин Хэрмони энэ асуудалд хамгийн их санаа тавьсан нь бөгөөд түүний ачаар л Бакбийк амьд гарсан юм.

7. САЙН: ТЭРЭЭР РОНД ФЭЛИКС ФЭЛИШИС ШИНГЭНИЙГ ӨГСӨН МЭТ БОЛДОГ

Хэдийгээр тэр шингэнээс огт өгдөггүй ч, нэгт өгөх нь угийн дүрмийн бус бөгөөд, хоёрт тэр угийн Ронд итгэж байсан бөгөөд түүнд урам зориг өгөхийн тулд ийм үйлдэл хийсэн юм. Рон эхэндээ хамгаалагчаар тоглохдоо тийм ч сайн биш байсан ч Харри түүний аяганд Фэликс Фэлишис буюу азын шингэнийг хийж байгаа мэт жүжиглэдэг. Харин Рон шингэнийг уусан гэж бодож маш сайн тоглодог.

6. МУУ: ТЭРЭЭР ЖИННИГ МАШ ИХЭЭР ХАРДДАГ

Роны дүү Жинни хэдэн жилийн турш Харрид сайн байсан ч Харри түүнийг огт тоодоггүй. Харин дараа нь Жинни Дийн Томастай үнсэлцэж байхыг хараад Жиннид татагдаж эхэлдэг. Өөрийн авч чадахгүй зүйлээ хүсэх нь хүний л алдаа. Харин Харри үүнийг хараад хардах нь тийм муу зүйл мөн үү? гэвэл, тийм. Харри тэднийг үерхэж байгааг мэдсэн цагаасаа хойш Жинниг өөрийн мэт хардаж, Дийнд маш муухай хандаж үерхэл нь бүтэлгүйтээсэй гэж бодох болдог. Гэсэн ч хөөрхий Дийн бас хөөрхий Жиннигийн сэтгэлээр тоглох шаардлагагүй л байсан.

5. САЙН: ТЭРЭЭР ХЭРМОНИГ БИШИРЧ, ТҮҮНД ТАЛАРХАЖ ЯВДГАА САЙХНААР ИЛЭРХИЙЛСЭН

Харри, Рон, Хэрмони гурав маш сайхан найзууд ч Хэрмони байхгүй байсан бол тэр хоёр аль хэдийн муу сурч, бүр алуулах байсан байх. Харри харин үүнийг өөрөө ч мэддэг тул түүнд маш их өртэй бөгөөд маш их хүндэлж, талархаж явдаг.

Тэрээр Хэрмонигийн чадварыг Профессор Слагхорнд хэлдэг бөгөөд үеийнхэн дундаа хамгийн сайн сурагч хэмээн магтаж хэлдэг. Ингэж хэлсэн нь Хэрмонид Слагхорны тусгай клубэд орох боломжийг олгосон. Гэхдээ үүнээс илүүтэйгээр Хэрмони Харригийн хэлсэнд чин сэтгэлээсээ баярласан юм.

4. МУУ: ТЭРЭЭР ХӨГИЙН ЧИХРИЙН ХУЛГАЙЧ

Энэ алдааны хувьд зөвхөн кино дээрээ гардаг хэсэг юм. Гуравдугаар ангид байхдаа Харри Хогсмийд орох эрхгүй цорын ганц сурагч болсон юм. Тэрээр дүрэм зөрчиж алга болдог нөмрөгөө ашиглан тийшээ явдаг. Тэрээр зүгээр л хөгжилдөх гэж тийшээ явсан ч зүгээр л Нэвиллийн чихрийн хулгайлж орхидог.

Тэрээр бараг тэндхийн дэлгүүрийн бүх чихрийг ч худалдаж авахад хангалттай мөнгөтэй байх. Хэрвээ ядаж Малфоёын чихрийг хулгайлсан бол өөр хэрэг байх байсан ч хөөрхий Нэвиллийн чихрийг хулгайлсан нь үнэхээр муухай үйлдэл юм.

3. САЙН: БУСАД ХҮҮХДҮҮД ОГТ ТООХГҮЙ БАЙХАД ХАРРИ ЛУНАГ ХҮНДЭЛЖ ХАРЬЦСАН

Хүмүүс өөрийн ойлгохгүй зүйлд дургүй байдаг бөгөөд тийм болоод ч Лунад муухай ханддаг. Харри мөн Лунаг хачирхалтай хүн гэж бодсон ч түүнд маш сайхан хандаж түүний өөдрөг занг хүндэлж нөхөрлөдөг. Ихэнх хүмүүс Лунаг галзуу гэж бодох байсан ч Харри түүний өвөрмөц байдлыг хүндэлсэн хүн юм.

Харри хэдий олон алдаа гаргаж байсан ч тэрээр алдаанаасаа суралцдаг нэгэн юм. Слаг Клубын зул сарын баяр болох үед Харри Жинниг болзоонд урихыг маш их хүссэн ч Жинни тэр үед Дийнтэй үерхэж байсан. Харин оронд нь Лунаг болзоонд урьдаг. Гэхдээ энэ удаа түүнийг огт тоомсорлох бус тэр хоёр хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлдэг.

2. МУУ: ТЭРЭЭР ЗАРИМДАА ЗҮГЭЭР Л ҮНЭХЭЭР МУУХАЙ ААШТАЙ

Харригийн түүх мэдээж хэрэг тийм ч хялбархан тайван өнгөрөх зүйл биш. Түүнийг алахыг хүссэн хамгийн хүчирхэг хар талын шидтэн эргэн амилж, түүний амилсанд хүмүүс огт итгэхгүй байхад ямар ч хүний уур хүрэх байх. Гэхдээ Харри тэр уураа өөрт итгэж байгаа хоёр сайн найздаа гаргадаг.

Гэхдээ хамгийн тэнэг хэлбэрээр уурладаг үе нь тэд Волдемортын армиас зугтаж байх үедээ Роныг хөөдөг. Рон тэр үед Хоркруксын нөлөөнд орсон байсан бөгөөд өөрийгөө хянаж чадахгүй байсан харин түүнийг ойлгохын оронд Харри зүгээр л Роныг явуулахыг хүсдэг. Рон бүр өөрийн амиараа дэнчин тавьж түүнд тусалж байсан, Хэрмони ч бас баригдсан бол Маггл хэмээн цаазлуулна. Харригийн тулаан Волдемортын эсрэг болохоос найзуудынх нь эсрэг биш гэдгийг мэдэх нь илүү дээр байсан.

1. САЙН – ТЭРЭЭР МАЛФОЁ БИШ РОНЫГ СОНГОДОГ

Энэ бол Харригийн хувьд хамгийн чухал мөч байсан юм. Дэлхийн хамгийн алдартай шидтэний хувьд тэр хүссэн хүнтэйгээ нөхөрлөж болох байсан. Тэр Малфоё болон Слидэриний найзуудтай болж үнэхээр их амжилттай амьдралаар амьдарч болох байсан. Малфоё түүнд эхэндээ үнэхээр л найрсаг ханддаг. Гэсэн ч Малфоёгийн Магглууд болон Вэслэйгийнхантай харьцаж байгаа болон тэднийг доромжилж байгаа байдал нь Харрид огт таалагдаагүй.

Рон ч мөн өөрийн гэсэн алдаатай хүн, гэхдээ тэрээр Харритай уулзсан цагаасаа л түүний үнэнч найз нь болсон юм. Тэрээр Силдэрин биш Гриффиндорт орж буй нь зөвхөн эр зоригийн шалгуур биш мөн нөхөрлөлийн шалгуур байсан юм.

Write A Comment