Технологи

Японд 11 оронтой гар утасны дугаарын нөөц 2022 онд шавхагдаж магадгүй байна.

Японд 11 оронтой гар утасны дугаарын нөөц 2022 онд шавхагдаж магадгүй байна. Иймээс тус улсын Харилцаа холбооны яам 14 оронтой, 10 тэрбум утасны дугаарын серийг ашиглалтад оруулахаар болжээ. Японы гурван том үүрэн оператор NTT Docomo, KDDI, SoftBank бүгд утасны дугаарын санг 14 оронтой дугааруудаар баяжуулах саналыг хүлээж авсан талаар Japan Times мэдээлсэн.

14 оронтой 10 тэрбум дугаар 020-оор эхлэх бөгөөд анх энэ эхлэлтэй дугааруудыг интернэтэд холбогдсон төхөөрөмжүүдэд зориулан гаргасан байна. 2019 оны гуравдугаар сарын байдлаар зах зээлд нэвтрүүлсэн 020-ээр эхэлсэн 80 сая дугаарын 32.6 саяыг нь аль хэдийн бүртгэж, төхөөрөмжид холбожээ. Япон улсын 5G сүлжээ зуны олимпыг угтаж, 2020 онд нэвтрэх хуваарьтай байна.

Write A Comment