Кино урлаг

Game Of Thrones: “The Bells” Анги Дээр Гарсан Таны Анзаараагүй 10 Зүйл

Game of Thrones цувралын бараг хамгийн их маргаантай анги болох энэ улирлын 5-р анги буюу “The Bells” нь үзэгчдийн хүлээлтийг эвдэж чадсан анги болсон. Энэ ангид томоохон зүйлс болж өнгөрсний хажууд таны анзаараагүй байж магадгүй хэдэн зүйлс мөн дурьдагдаж гарсан юм. Ингээд таны анзаараагүй байж болзошгүй 10 зүйлсийг танилцуулж байна. Хэрвээ та анзаарч чадсан бол коммэнт үлдээж бусдадаа шейрлээрэй.

10. ЛУУНЫ СҮҮДЭР

Хэрвээ Кингс Ландинг хотын дээгүүр нисэж байгаа лууны сүүдэр танд бага зэрэг танил санагдсан бол тэрхүү дүрслэл нь 4-р бүлэгт Бран Вийрвүүд модонд хүрээд харагддаг дүр зураг юм. Энэхүү дүрслэл нь Гурван-Нүдэт Хэрээний агуйгаас зугтаж байх үед нь мөн харагддаг. Тэрхүү дүрслэл нь өмнө нь Таргарианы гэр бүл Вэстэросыг захирч байх үед болсон зүйл эсвэл ирээдүйд болох зүйлийн аль нь болохыг бид тухайн үед мэдээгүй ч ирээдүйг зөгнөж харуулсан дүрслэл байсан байна.

9. ХОР

Энэ ангийн эхэнд Варус нэгэн цаасан дээр юм бичиж байгаагаар гардаг. Нэгэн залуухан зарц охин түүн дээр ирж Миссандэйгийн үхэл болон Лууныхаа үхэлд гашуудсан Даэнэрис огт хоолоо идэхгүй байгаад санаа зовж байгаагаа хэлдэг. Хариуд нь Варус том эрсдэл том шагналд хүргэдэг хэмээн хоолонд нь хор хийж алах гэсэн санааг агуулсан байгаагаар хэлдэг.

8. МӨС ГАЛНЫ ДУУЛАЛ

Энэ анги дээр гарсан хамгийн гол хоёр аяыг анзаарсан бол, эхнийх нь “The Rains of Castamere” буюу Ланистэрийн Кастамирт хийсэн ялалтын тухай дуу Жэйми болон Сэрси доод зооринд гацсан байх үед нь гардаг. Уг ая нь мөн Улаан Хуриман дээр Робб, Сатэлийн Старк нарыг алах үед гардаг дуу юм. Энэхүү ая нь хэдий Ланистэрийн ялалтын дуу хэдий ч энэ удаад тэрхүү аяыг илүү удаан, зөөлөн, гунигтай болгож хувиргасан байдаг. Хоёр дахь ая нь “Light of the Seven” буюу Сэрси Бэйлорын Сүмийг дэлбэлэх үед гардаг ая бөгөөд энэхүү ая нь хотыг сүйтгэж байх үед гардаг.

7. ЗООС ХАЯХ

Зарим үзэгчид Даэнэрисийг ийм аймшигтай үйлдэл хийсэнд нь дургүйцэж гайхсан байх. Гэсэн ч өмнө гарсан нийтлэл дээр ч тайлбарласнаар түүний энэхүү харгис хэрцгий зан нь цувралын турш бага багаар илэрч гарч байсан. 2-р бүлэгт Сэрси, Тирион хоёр Таргарианы гэр бүлийн талаар ярилцаж байхдаа “Таргарианы удмын хүн төрөх болгонд бурхад зоос хаядаг” хэмээн хэлж байсан. Мөн Жаэхаэрис Хаан галзуурал болон агуу ялалт хоёр нэг зоосны хоёр тал хэмээн хэлсэн талаар ч гардаг.

6. БООЛЫН ГИНЖ

Миссандэйгийн үхэл Даэнэрист хүндхэн туссан ч хамгийн ихээр шаналсан хүн нь Грэй Ворм юм. Тэр хоёр ярилцаж байхдаа Грэй Вормд Миссандэйгийн ганц өмч болох түүний боолын гинжийг өгөхөд тэрээр шууд л галд хаядаг. Энэхүү үзэгдэл нь зүгээр ч нэг уур хилэнг харуулсан үзэгдэл биш Даэнэрис өөрийн шийдвэрээ гаргахаар өөрийн ганц үлдсэн үнэнч туслахын зөвлөгөөг сонсохоор түүнд сонголтыг өгөх үед тэрээр шууд л галд хаяж орхидог нь өшөө авахыг зүйрлэж харуулсан байна. Үйлдэл мянган үгнээс ч илүү хүчтэй.

5. ЦУС ДАРСНААС ИЛҮҮ ӨТГӨН

Жэйми Ланистэр хайртай эмэгтэйнхээ гарт үхэхийг хүсдэг талаараа өмнөх ангиуд дээр хэлж байсан. Гэсэн ч тэрээр хотруу орохоор явж байхдаа цэргүүдэд баривчлагддаг.

Тирион түүнд болон эгчдээ туслахаар ирж түүнийг сулалж, Кингс Ландингаас зугтах боломжийг өгдөг. Энэ бүлгийн турш Тирион Даэнэрист буруу зөвлөгөө өгч байсан нь өөрөө буруу бодсондоо ч биш магадгүй үргэлж л гэр бүлийнхнээ хамгаалахыг оролдож байсан бололтой.

4. НОГООН ГАЛ

Хэрвээ та тэрхүү ногоон галыг хараад гайхсан бол энэ талаар өмнө нь хэд хэдэн удаа яригдаж бүр 6-р бүлэгт Бэйлорын Сүмийг дэлбэлэх үед хэрэглэгддэг. Тэрхүү дэлбэрэх бодис нь хотын доор байрлах зооринд дүүрэн байдаг талаар хэлдэг. Хэрвээ луу хотыг тэр чигт нь устгаагүй бол Сэрси үүнийг байлдааны үед ашиглахаар ч тооцож байсан байж магадгүй.

3. ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛД

Даэнэрис Кингс Ландингийн шатааж байх хооронд Сэрси хаашаа явахаа мэдэхгүй дэлхийн газрын зургийг зуруулж байсан талбай дээрээ ирдэг. Энэ үед Жэйми түүн дээр ирэх бөгөөд түүний өөдөөс явдаг. Энэхүү дүрслэл нь цаанаа нэгэн зүйрлэлийг агуулсан нь Сэрсигийн ертөнцийн төгсгөл ирэх үед түүний амьдралынх нь турш хамт байсан цорын ганц хүн нь Жэйми байсан гэдгийг харуулсан эмгэнэлт дүрслэл юм. Түүний хүүхэд нас, худал хуурмаг, хэрцгийлэлээр дүүрэн амьдралынх нь турш түүнд үүрд хайртай байсан цорын ганц хүн нь Жэйми юм.

2. ЗӨН БИЕЛЭХ

Сэрси бага байхдаа ойд явж байгаад нэгэн шуламтай уулзаж өөрийн ирээдүйг асуудаг. Шулам түүнд өөрийг нь ирээдүйд хатан хаан болох бөгөөд эцэст нь дүүгийнхээ гарт үхэх болно “чиний дүү чамайг багалзуурдах мэт алах болно” гэсэн байдаг.

Энэ зөнд гарснаар Жэйми Тирионы хэлсэнчлэн Сэрсиг хотын доор байрлах зооринд дагуулж ордог. Тэгээд Жэйми Сэрсигийн толгойг бариад өөрийнхөө нүдрүү хар гэж хэлж байх зуур тааз нурж хоёул нурангад даруулж үхдэг.

1. ХААНЫ СУУДАЛД ҮНСЭНД ДАРАГДСАН

Даэнэрис Карф хотод байхдаа Үхэгсдийн Гэр (House of the Undying) гэх газар очиж цасанд дарагдсан хааны суудал байгааг олж хардаг. Тухайн үед үзэгчид цас гэж бодож байсан ч энэхүү ангийн дараагаас эргүүлэн харах үед тэр нь цас биш харин шатсан үнс байсан гэсэн байна.

Write A Comment