Эрүүл мэнд

Оюун санаанд нөлөөлдөг 5 хүчин зүйл

Сэтгэлд нөлөөлдөг 5 хүчин зүйлс байдгийг дурдвал: газар орон, цаг хугацаа, хоол унд, өнгөрсөний ул мөр, харилцаа болон үйлдэл эдгээр болой.

1. Таны байсан газрууд сэтгэлд тань янз бүрээр нөлөөлсөн. Бүр гэртээ ороод өрөөнүүдээрээ хэсэхэд өөр өөр мэдрэмж төрүүлдгийг мэдэж болно. Дуулж, судраас уншиж, бясалгал хийдэг газар нь сэтгэлд арай өөрөөр тусдаг. Та тодорхой нэг газар байлаа гэхэд жаахан удсаны дараа өмнө нь төрсөн сэтгэгдэл өөрчлөгдөхийг мэдрэх болно.

2. Цаг хугацаа бол бас нэгэн хүчин зүйл. Өдрийн болон жилийн янз бүрийн цаг үе сэтгэлд өөр өөрөөр нөлөөлдөг.

3. Таны идсэн төрөл бүрийн хоол хэдэн өдрийн турш танд нөлөөлнө.

4. Өнгөрсний ул мөр-үйлийн үр-сэтгэлд бас янз бүрээр нөлөөлнө.Ухамсарлахуй,сэрэхүй,мэдлэг,бясалгал бүгд өнгөрсний ул мөрийг арилгахад тусалдаг.

5. Харилцаа үйлдэл буюу таньтай холбоотой хүн болон үйл явдал бас сэтгэлд нөлөөлдөг. Сэтгэл тань хэсэг найзтайгаа байхад нэг янз, өөр бусадтай байхад өөр янз байдаг.

Асуулт: Үүнд бухимдах хэрэг байна уу?

Гүрүжи: Үүнд сэтгэлээр унаад, гансраад байх хэрэггүй. Зүгээр л ийм хүчин зүйл байдгийг мэдээд ав.

Энэ тав амьдралд нөлөөлдөг боловч Амин сүнс үүнээс илүү хүчирхэг. Мэдлэгтэй болохын хирээр та энэ бүгдэд нөлөөлж чаддаг болно.

Write A Comment