Эрүүл мэнд

Элгийг хамгаалж, эрүүлжүүлэх хоол хүнс

Элэгний эрүүл мэндэд тустай хоол хүнсийг ерөнхийд нь хоёр төрөлд хувааж болно.
Эхнийх нь элэг цэвэршүүлж хоргүйжүүлэх нөлөөтэй хоол хүнс. Дараагийх нь исэлдэлтийн эсрэг нөлөөтэй хоол хүнс. Исэлдэлтийн эсрэг хоол хүнс нь элгийг хоргүйжүүлэх явцад элэгний эд эсийг хамгаалах ач тустай юм.

Доорх хоол хүнс нь элэгний эрүүл мэндэд ач тустай хоол хүнснүүд юм:

Сонгино Сармис

Сармисанд агуулагддаг сулфур суурьтай аллицин гэх бодис нь элгийг цэвэршүүлэхэд тун хэрэгтэй байдаг. Сармис нь элэгнээс мөнгөн ус, хоол хүнсээр дамжин орж ирсэн химийн бодисууд болон эстроген гэх мэт гормоныг цэвэрлэхэд нэн чухал. Үнэндээ сармисны ач тусыг тоочоод барахгүй бөгөөд элэг төдийгүй олон өөр эрхтэний эрүүл мэндэд тустай байдаг. Мөн сармис нь бактери вирусын эсрэг нөлөөтэй учраас хүний биеийн эсэргүүцлийг дэмждэг. Тиймээс та хоол хүнсэндээ сармисыг аль болох их хэрэглэж байх хэрэгтэй.
Өдөрт хэдэн хумс сармис түүхийгээр идэхийг хичээж, мөн сармисны шингэн бэлдмэлийг хэрэглэж үзээрэй.

Тоонолжин цэцгийн төрлийн хүнсний ногоо (брокколи, цэцэгт байцаа, байцаа гэх мэт)

Эдгээр хүнсний ногоо нь элгийг хоргүйжүүлэхэд хүчтэй нөдөө үзүүлдэг. Тамхи болон газрын самар гэх мэт хүнсний бүтээгдэхүүн байдаг хортой бодисыг саармагжуулахаас гадна эдгээр төрлийн ногоонд агуулагддаг бодис нь элэг өөрөө өөрийгөө цэвэршүүлэх энзим ялгаруулахад тустай байдаг.

Шинэхэн лимоны шүүстэй халуун бүлээн ус.

Та өглөө бүр өлөн элгэн дээрээ шинэхэн лимоны шүүс шахсан буцалсан халуун ус ууж заншвал элгийг цэвэршүүлж хоргүйжүүлэх ач тустай. Мөн энэ нь цөсний ялгаралыг дэмжсэнээр гэдэс дотрыг цэвэрлэж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Заримдаа хүмүүс зүгээр л лимонтой ус захиалах эсвэл уухыг хараад дэндүү энгийн санагдсан байж болох юм. Гэвч энэ бол элэг дотроо эрүүжүүлэхэд чухал нөлөөтэй хэвшил бөгөөд элэг төдийгүй бөөр гэдэс дотрыг хорт бодис бактериас цэвэрлэж үйл ажиллагааг нь тэтгэнэ. Тиймээс өглөө босоод давстай цай эсвэл кофе биш шинэхэн лимонтой ус ууж заншаарай!

Хүрэн манжин

Хүрэн манжин нь цус цэвэршүүлж хүнд металыг хөөн гаргах ач холбогдолтой.
Исэлдэлтийн эсрэг нөлөөтэй жимс жимсгэнэ
Америкийн Таффс Их Сургуулийн хөдөө аж ахуйн тэмхимийн хийсэн судалгаагаар доорх жимс жимсгэнийг исэлдэтийн эсрэг нөлөөгөөр нь ийнхүү жагсаасан байна.): Чавга, үзэм, нэрс, хад, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, жүрж, усан үзэм, алим, лийр. Антиоксидант буюу исэлдэлтийн эсрэг нөлөө нь элгэн дэхь хоргүйжүүлэх үйл явцын үед ялгарсан чөлөөт радикалуудаас элгийг хамгаалдаг.

Бэрсүүт жүржийн төрлийн жимс

Энэ төрлийн жимс нь Витамин Ц болон антиоксидант ихээр агуулдаг. Тиймээс элгийг цэвэршүүлэх байгалийн процессыг идвэхижүүлдэг. Ганц шинэхэн шүүс нь л гэхэд элгийг төрөл бүрийн хорт бодис карсиногенээс цэвэрлэж хоргүйжүүлнэ.

Алим

Алим нь бие махбодоос хүнд металыг хөөн гаргахад чухал ач холбогдолтой пектин хэмээх бодисыг агуулдаг. Ялангуяа бүдүүн гэдэсний энэ чадварыг дэмжсэнээр элэгний ачааллыг багасгана.

Ногоон цай

Элгэнд асар их тустай энэ ундаа нь катечин хэмээх антиоксидонт ихээр агуулдаг тул элэгний үйл ажиллагааг бүхэлд нь дэмжинэ. Ногоон цай сайхан амттайгаас гадна эрүүл хооллоход чухал нөлөөтэй.

Оливын тос

Механик аргаар шахаж гаргасан өөр ямар нэгэн нэмэлт шүүлтээр ороогүй оливын тосыг хэрэглэж занших нь элэгний эрүүд мэндэд ихээхэн тустай. Учир нь энэ тос нь бие махбодын ерөнхий орчинг сайжруулж хорт бодистой тэмцэхэд тустай байдаг. Ингэснээр элэгний ачааллыг хөнгөлж эрүүл мэндийг нь дэмжинэ гэсэн үг юм.

Бүхэл үрийн гурил будаа

Бор будаа, гурвалжин будаа, хөц будаа, бүхэл үрийн гурил, хивэг, арвайн гурил, овьёос зэрэг нь Б төрлийн витаминаар баялаг бөгөөд бие махбодын бодисын солилцоо, элэгний үйл ажиллагааг сайжруулах тустай. Болж өгвөл цагаан гурилан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг хичээж, бүхэл бүрийн гурил будаа төрөл бүрээр нь хэрэглэх хэрэгтэй.

Хушга

Хушганы идээ буюу самар нь аргинин хэмээх уураг ихээр агуулдаг бөгөөд энэ нь элгийг цэвэршүүлэхэд мөн чухал нөлөөтэй. Мөн хушга нь омега 3 болон бусад төрлийн ашигтай бодис ихээр агуулдаг тул элэгний үйл ажиллагаанд нэн тустай. Та хушгаа сайтар зажилж шингэн болсны дараа залгих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Write A Comment