Эрүүл мэнд

Бат бөх, сайхан унтахад туслах шилдэг аргууд

Шөнө дунд болчхоод байхад унтаж чадахгүй ийш тийш эргэж хөрвөөгөөд л… Үүнээс дор зүйл үгүй мэт санагддаг. Ийнхүү байдалтай шөнийг өнгөрүүлснээр, маргааш нь нэг л сулбайсан, ажлын бүтээмжгүй, унтаа нөхөр л өдөржингөө эвшээлгэсээр арай гэж гэртээ ирдэг шүү дээ. Орчин үеийн нийгмийн ачаалал, стресс бухимдлаас үүдэн нойргүйдэлтэй болсон хүний тоо улам бүр нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Тэгвэл дараах аргуудыг хэрэглээд бат бөх, сайхан унтаж амардаг болох бүрэн боломжтой аж.

1. Бүлээн сүү

Сүүнд агуулагддаг кальци нь нойр хүргэдэг мелатониныг өдөөж өгдөг тул үр дүнтэй аргуудын нэгд тооцогддог ажээ. Кальцийн дутагдалтай хүн нойргүйдэлд өртөх магадлалтай байдаг бөгөөд унтахынхаа өмнө бүлээн сүү нэг аягыг уух хэрэгтэй. 

2. Иллэг

Эртний Хятадын уламжлалт анагаах ухааныг ашиглан зурагт үзүүлсэн цэгүүд дээр зөөлөн дарж нойроо хүргэж болох юм.

3. Гадил ид

Сүүлийн үеийн судалгаагаар, орой унтахаасаа өмнө гадил идэх нь өдрийн турш зангирсан булчинг суллаж, тухтай амрахад тусалдаг болох нь батлагджээ. Гадил нь магни, калигаар баялгаас гадна нойрны гормон болох мелатониныг өдөөдөг байна. 

4. Исгэлэн тоорын шүүс

Луйзанагийн их сургуулийн хэсэг эрдэмтэд өдөрт 2 аяга тоорын цэвэр шүүс уух нь нойрсох хугацааг 90 минутаар уртасгадаг болохыг тогтоожээ. Тоор жимс нь мелатониныг өөртөө агуулдаг байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэмээн нэг үгээр тодорхойлж болох юм. 

5. Задь

Булчин, мэдрэлийг тайвшруулж, нойр хүргэх үйлчилгээ өндөртэй хүнсний бүтээгдэхүүн бол “задь” юм. Унтахынхаа өмнө нунтаг задьнаас ганц чимхийг авч, халуун сүү, цай болон зөгийн балтай усанд хийн, уугаарай.

6. Лаванда цэцгийн тос

Лаванда цэцгийн тос нь бие махбодь, сэтгэл санааг нэгэн зэрэг тайвшруулах үйлчилгээтэй юм. Унтахынхаа өмнө лаванда цэцгийн тостой усанд 15 минут суух эсвэл дэрэндээ хэдэн дуслыг шингээж болно. Ингэснээр та тухтай унтаж, өглөөг эрч хүчтэй угтана.

7. Тараг

Бусад цагаан идээний нэгэн адилаар тарганд мелатонин, серотониныг өдөөх үйлдэл байдаг учраас, унтахынхаа өмнө задь эсвэл маалингын үртэй тараг уувал бат бөх сайн унтах болно.

8. Овьёос

Шөнө гэнэт өлсвөл, хүнд хоол идэлгүйгээр жижиг аягаар нэг овьёос идчихэд цаддаг. Овьёос нь хүний биеийг хоргүйжүүлэн тураадгаас гадна унтахын өмнө идвэл тархинд унтаж цаг болсон гэсэн дохиог илгээж, биеийн булчинг суллан, тайвшруулдаг байна.

Write A Comment