Кино урлаг

2010 Оноос Хойших 9 Шилдэг Кино

Шинэ кинонууд долоо хоног бүр, бүр цаашлаад өдөр бүр л нээлтээ хийж байна. Ийм олон кино шинээр нээлтээ хийж байгаа үед бид магадгүй өмнө үзсэн кинонуудаа ч мартаж эхэлж байгаа байх. Бүр хуучны биш юм гэхэд 2010 оноос хойш буюу сүүлийн 10 жилд хийгдсэн кинонуудыг харахад л үзээгүй кино, мартсан кино, эсвэл сүүлийн 10 жилд гарсныг нь мэдээгүй ч кино байна. Харин энэ удаа та бүхний дурсамжийг сэргээх зорилгоор сүүлийн 10 жилд гарсан 9 шилдэг киног танилцуулж байна. Хэрвээ үзээгүй, мартсан, эсвэл дахин үзэхийг хүсэж байгаа бол заавал үзэх хэрэгтэй кинонууд шүү.

9 THE SOCIAL NETWORK (2010)

Facebook компанийг байгуулж буй үеийн түүхийг үнэхээр сайн кино болно гэж хүмүүс төсөөлөөгүй байж магадгүй. Киноны хамгийн гол үзэгдлүүд нь хүмүүсийн хоорондын харилцан яриа хэдий ч зохиолыг бичсэн Аарон Соркин тэдгээрийг үнэхээр гайхалтай болгож яг л Шейкспийрийн драм үзэж буй мэт сэтгэл догдлуулсан бүтээл болгосон юм. Мөн чадварлаг жүжигчид, гайхалтай дүрүүд уг киног шинэ арваны эхлэлд яг л тохирсон бүтээл болгож чадсан юм.

8 DRIVE (2011)

Drive киноны зохиол нь байдаг л нэг гэмт хэргийн кино мэт харагдаж магадгүй. Кино нь хулгай дээрмийн ажлуудад жолооч хийдэг нэгэн залуугийн түүхийг харуулах бөгөөд тэрээр аюултай хүмүүстэй орооцолдох болно. Хэдий байдаг л зохиол ч найруулагч Николас Виндин Рефн уг киног онцгой бүтээл болгож чадсан юм.

Неон гэрлээр чимэглэсэн гудамж, аймшигтай хэрцгий аллага, хүчирхийлэл зэргийг үзэсгэлэнтэйгээр харуулсан бөгөөд жүжигчин Райн Гослинг киноны гол дүрийг маш чадварлагаар бүтээсэн. Мөн уг кино нь хамгийн шилдэг хөгжмийн бүтээлтэй кинонуудын нэг юм.

7 DJANGO UNCHAINED (2012)

Найруулагч Квентин Тарантиногийн Once Upon a Time in Hollywood кино нь энэ зун нээлтээ хийх гэж байгаа. Харин энэ кино нь түүний Django Unchained киноноос илүү байж чадах болов уу.

Киноны хэрцгийлэл нь гайхалтай аймшигтай, харилцан яриа нь үнэхээр сэтгэлд хоногшим, дүрүүд нь яг л жинхэнэ хүмүүс шиг бодит яах аргагүй түүний хамгийн сайн бүтээлүүдийн нэг юм.

6 12 YEARS A SLAVE (2013)

Хэдийгээр Django Unchained нь боолчлолын талаар гайхалтай өшөө авалтын түүхийг харуулдаг ч 12 Years a Slave кино нь эмгэнэлт түүхийг бидэнд өгүүлдэг. Соломон Нортруп гэх эрх чөлөөт хар залуу хүмүүст хулгайлагдан гэр бүлээсээ хол газарт боолчлогддог. Уг кинонд боолчлолын аймшигт талыг харуулсан бөгөөд хүн төрөлхтний түүхийг харуулсан маш чухал бүтээл юм.

5 THE GRAND BUDAPEST HOTEL (2014)

Найруулагч Вес Андерсоны бүтээлүүд нь маш содон бөгөөд түүний бүтээлүүдийг хараад л маш хялбархан таних боломжтой байдаг. Тэрээр маш олон жилийн туршлагаар өөрийн кино хийх арга барилыг олсон нэгэн юм. Уг кинонд 1930-д оны Европыг харуулах бөгөөд үнэхээр хөгжилтэй, сэтгэл догдлуулам, гайхалтай түүхийг өгүүлэх болно.

4 MAD MAX: FURY ROAD (2015)

Киноны франчайз хэсэг хугацааны дараа дахин хийгдэх үед ихэнх тохиолдолд бидний хуучны дурсамж дээр суурилж мөнгө олох гэсэн арга байдаг. Харин Mad Max: Fury Road-н хувьд уг кино нь цөөнхөд орох бөгөөд үнэхээр шинэлэг, галзуу, суут адал явдалт киног хийсэн. Мөн хамгийн гайхалтай үзүүлбэрүүдийг оруулсан бөгөөд эхнээсээ төгсгөл хүртлээ зүрх догдлуулсан кино болж чадсан.

3 MOONLIGHT (2016)

Уг кино нь өөрийн хэн болохыг олох гэсэн нэгэн хүүгийн талаарх түүхийг харуулдаг. Үнэхээр л 2016 оны Оскарын шилдэг киноны шагнал хүртэх ёстой үзэсгэлэнтэй бүтээл юм. Киноны турш сэтгэл баярлуулсан, гуниглуулсан мөчүүдийг харуулах бөгөөд үнэхээр л заавал үзэх кинонуудын нэг юм.

2 GET OUT (2017)

Нэгэн хар арьст залуу цагаан найз охиныхоо гэрийнхэнтэй уулзахаар зочилж байгаагаар кино эхэлнэ. Гэсэн нөхцөл байдал тухгүй, сонин, хачирхалтай, аймшигтай болж эхэлж байгааг харуулахдаа киноны удаан найруулга ашигласан нь үнэхээр таарсан бөгөөд уг бүтээлийг илүү аймшигтай болгож чадсан юм. Гайхалтай зураглал болон хөгжилтэй агшнууд нь уг киног зүгээр нэг нууцлаг аймшгийн кино биш түүнээс ч илүү бүтээл болгож чадсан юм.

1 SPIDER-MAN: INTO THE SPIDER-VERSE (2018)

Өнгөрсөн 10 жилийн турш супер баатруудтай кино дэлгэцийн бүтээлүүдийг тэргүүлсэн жилүүд болсон. Гарсан кино болгон ашиг орлогоороо тэргүүлж, хүн болгоны ярианы сэдэв болж байгаа. Хэдийгээр энэ бүх бүтээлүүд дунд сайн, чанартай гэсэн хэд хэдэн кино байгаа ч Spider-Man: Into the Spider-Verse кино нь хамгийн шилдэг нь байсан гэхэд буруудахгүй байх.

Spider-Man-ийн түүхийг өгүүлсэн маш олон кино байдаг бөгөөд тэндээс шинэлэг кино гаргана гэдэг үнэхээр хэцүү ч энэ киногоороо түүнийг маш сайн хийсэн юм. Энэхүү кино нь бусад супер баатартай кино шиг цуврал биш, бие даасан кино бөгөөд тийм болоод ч бусдаас онцгойрч хамгийн шилдэг болсон юм. Үнэхээр содон дүрслэл, хөгжилтэй агшнууд болон гайхалтай сургамжит зохиол нь супер баатрын кинонууд дунд ховорхон эрдэнэ юм.

Write A Comment