Технологи

“TENCENT HOLDINGS” КОМПАНИ “PUBG”-ИЙГ ОРЛОХ ШИНЭ ТОГЛООМ ГАРГАЛАА.

“Tencent Holdings” компани гар утасны “PUBG”-ийг орлох шинэ видео тоглоом танилцууллаа. Энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш 3.7 хувиар өссөн нь сүүлийн хоёр сарын дээд дүн болж байна.

“Tencent Holdings” сүүлд “PUBG“ тоглоомын гар утасны хувилбарыг гаргасан ч тусгай зөвшөөрөл нь олон сар хүлээгдэж, БНХАУ-ын зах зээлд мөнгө олох боломжгүй болжээ. Иймд тус компани лхагва гарагт “PUBG”-ийн туршилтын хугацаа албан ёсоор дууссан болохыг мэдээллээ. Харин шинээр гарч байгаа “Game for Peace” тоглоом нь үзэгдэх орчин, функц гээд бүх талаараа “PUBG”-тэй адилхан аж. Түүнчлэн хэрэглэгчдийг “PUBG”-ээс өөрсдийн хаягаа шилжүүлэх боломж олгох юм байна.

Write A Comment