Кино урлаг

Шилдэг Дуутай 10 Кино

Сайн кино хийхэд маш олон зүйлийг нэгэн зэрэг хийх болдог. Тэдгээр зүйлсийн нэг нь киноны хөгжим юм. Тухайн нэг үзэгдлийн хөгжмөөс хамаарч уг киног тэр чигт нь сайн эсвэл муу гэж ч үнэлэхэд хүргэх чухал зүйл юм. Кино урлаг хэдэн арван жилийн турш хөгжих явцад маш олон хөгжмийн бүтээлүүд даган хийгдсэн. Харин энэ удаа та бүхэн шилдэг хөгжимтэй 10 киног танилцуулж байна.

10 .GUARDIANS OF THE GALAXY VOL. 2

Хэдийгээр Guardians of the Galaxy Vol. 1 нь үнэхээр цоглог сайн хөгжимтэй байсан ч Vol. 2-н хувьд илүү сайн гэж болох юм. Эхний ангийн дуунууд цоглог хэмнэлтэй, хөгжилтэй аятай байсан бол хоёр дугаар ангийн дуунууд илүү киноны зохиол, үзэгдлүүдтэй зохицсон хөгжмүүд байгаа юм.

9. JURASSIC PARK

Хөгжмийн найруулгч Жон Виллиамс маш олон алдартай кинонуудад дуу зохиож байсан. Star Wars киноны хөгжмийг бичсэний дараа Jurassic Park киноны хөгжмийг бичсэн байна. Кинонд үнэхээр гайхалтай үзэгдлүүдийг Жон Виллиамсын хөгжимтэй хослуулсан нь бүр ч амь оруулж өгсөн.

8. STAR WARS: A NEW HOPE

Star Wars: A New Hope кино анх гарснаасаа хойш л маш олон үзэгчдэд хүрч өнөөг хүртэл шинэ цуврал бүтээлүүд хийгдсээр байгаа билээ. Энэ бүхэнд мэдээж хэрэг Жон Виллиамсын гайхамшигтай хөгжмүүд нөлөөлсөн.

Түүний маш олон дууг дараа дараагийн Star Wars цувралын кинонуудад ашиглаж байгаа бөгөөд нэг ёсны энэхүү цувралыг түүний зохиосон хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

7. BABY DRIVER

Baby Driver киноны дуунууд Guardians of the Galaxy-н дуунуудтай олон талаараа төстэй. Эдгээр кинонууд хуучны дуунуудыг ашиглан киноны арын дууны эффект болон цохилтуудыг хийсэн байдаг. Гэхдээ найруулагч Эдгар Врайт зөвхөн тэрүүгээр зогсохгүй киноны зураг авалт нь хөгжмийн хэмнэлийг дагаж хийсэн гэхээр бүтээгдсэн байна. Киноны эхний хэсэгт банк дээрэмдэж байгаа хэсэг нь “Bellbottoms” дууны аянд тохируулан хийгдсэн байна. Энэхүү киног хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд үнэхээр сайн хөгжимтэй кино юм.

6. GOODFELLAS

Найруулагч Мартин Скорсесигийн Goodfellas кино нь одоог хүртэл хамгийн сайн бүтээл нь гэж тооцогддог. Зураглал нь бүр нь түүний өөрийн сонгосон дууг агуулсан байдаг бөгөөд хөгжимтэйгөө үнэхээр сайн зохицсон байдаг.

5.BLADE RUNNER

Blade Runner кино нь тухайн үед алдартай болж чадаагүй нь үнэхээр хачирхалтай. Уг кино нь кино түүхэн дэх хамгийн сайн хөгжмийн зохиолтой гэж хэлж болох юм. Дэлгэцэнд гарч буй бүхий л дүрслэл нь хөгжимтэйгөө яг таарсан байдаг.

Хөгжмийн зохиолч нь хөгжим бичих үедээ тухайн үеийн тогтсон арга барилыг хэрэглээгүй гэдэг. Харин оронд нь дэлгэцэнд гарч буй дүрсүүдэд тааруулан өөрөө цээжээр зохиосон байна. Энэ нь кинонд яг таараад зогсохгүй өнөөг хүртэл хамгийн төвөгтэй хөгжмийн аяд тооцогддог байна.

4. O BROTHER, WHERE ART THOU?

Уг киноны Их Хямралын үеийг харуулдаг бөгөөд хэсэг бүлэг оргодлууд нэгэн эрдэнэсийг олохоор аянд гардаг. Киноны зохиолын он цагт тааруулан хөгжмийг нь сонгож найруулсан байна. Энэхүү кино нь ардын дуу ашигласнаараа алдартай бөгөөд тэр нь киноны он цаг, уур амьсгал, бүр өнгөнд хүртэл зохицсон үнэхээр сайхан хөгжмийн аялгуутай бүтээл юм.

3. 2001: A SPACE ODYSSEY

2001: A Space Odyssey киног эхлээд үзээд шууд ойлгохгүй байх. Олон удаа үзэх тусам илүү ихийг ойлгож, илүү гоё санагдах болно. Уг кино нь сансарт аялах нь ямар байх талаар ойлгуулахыг оролдсон бөгөөд ганцаардмал байдал, технологийн дэвшилтэт байдал зэргийг хөгжмөөрөө илүү чанаржуулж өгсөн.

2. THE GODFATHER

The Godfather нь кино урлагийн хамгийн гайхалтай бүтээлүүдийн нэг юм. Уг кинонд сайн хийгдсэн маш олон зүйлс байдаг бөгөөд түүний хөгжим нь тэдгээрийн нэг юм. Кино нь гэмт хэрэг, бүлэглэл, болон тэдний ажлын талаар гардаг тул хөгжим нь түүнийг илтгэхийг зорьсон байна. Хөгжим нь дэлгэцэн дээр гарч буй зөрчлүүдийг төгс тусган харуулдаг.

1. THE LORD OF THE RINGS

Хөгжмийн найруулагч Ховард Шор бараг 9 цаг үргэлжлэх кинонд зориулж бичсэн гэдэг нь үнэхээр гайхалтай. Түүнээс илүү гайхалтай нь дуу болгон нь кино үргэлжлэх тусам илүү эгшиглэнтэй болдог бөгөөд дүрсэнд гарч байгаа зураглалаас хамаарч дууны аялгуу нь ялгаатай үеүдэд хувирч өөрчлөгддөг.

The Lord of the Rings киноны хөгжмийн хувьд бүх зүйл нь үнэхээрийн л хосгүй гайхалтай. Тиймээс ч өнөөг хүртэл уг цуврал нь киноны түүхэн дэх хамгийн сайн бүтээлүүдийн нэг юм.

Write A Comment