Кино урлаг

10 Шилдэг Цаг Хугацаагаар Аялдаг Кино

Цаг хугацаагаар аялах гэдэг ойлголтыг кинонд оруулах нь маш төвөгтэй байдаг. Үүнийг тайлбарласан хуурамч эсвэл тодорхой бус шинжлэх ухаан нь үзэгчдийн зүгээс итгэхэд бэрх болгодог. Харин энэ удаа та бүхэнд үнэхээр сайн хийгдсэн 10 цаг хугацаагаар аялдаг киног танилцуулж байна.

10 X-MEN: DAYS OF FUTURE PAST

Зарим кинонд цаг хугацаагаар аялах үйл явдлыг оруулахад төвөгтэй байдаг ч комик цуврал дээр үндэслэсэн кинонуудад оруулахад тийм ч хэцүү биш юм. Үүний нэг том жишээ нь X-Men цувралын “Days of Future Past” кино юм. Энэ кинонд Мутантууд устаж үгүй болж байгаа цаг хугацаанаас Волверинийг өнгөрсөн лүү буцаах болно. Ингэснээр X-Men цувралын хоёр үеийн жүжигчдийг хооронд нь холбож чадсан бөгөөд үнэхээр сонирхолтой болгож чадсан.

9 ARRIVAL

Arrival кино нь үнэхээр сайн хийгдсэн цаг хугацаагаар аялдаг кино юм. Мөн кино дүрслэлийн хувьд үнэхээр үзэсгэлэнтэй хийгдсэн бөгөөд сэтгэл хөдөлгөм зохиолтой бүтээл юм.

Алдартай хэл зүйч засгийн газрын удирдлагаар дэлхий дээр ирсэн харийнхантай холбоо тогтоохыг оролдоно. Хэдийгээр харийнхантай ойлголцохыг хичээж буй үзэгдэл үнэхээр сонирхолтой ч хамгийн гол нь цаг хугацаагаар аялахад хүргэж байгаа нь илүү үзүүштэй юм.

8 SOURCE CODE

Цаг хугацаагаар аялахыг зохиолд оруулах нь хэцүү ч маш олон төрлөөр ашиглах боломжтой. Засгийн газрын ажилтан өнгөрсөнд очиж өөр хүний биед орж галт тэргэнд болсон дэлбэрэлтийг мөрдөх ажил хийнэ. Кинонд нэг үзэгдлээ дахин дахин давтах хэдий ч давтах бүртээ шинэ зүйлийг нэмэх нь тухайн хэргийг илрүүлэхэд алхам алхмаар ойртох болно.

7 LOOPER

Жое бол нэгэн гэмт хэргийн бүлгийн хөлсний алуурчин. Тэрээр ирээдүйгээс ирсэн хүмүүсийг алдаг ажил хийдэг бөгөөд нэг өдөр өөрийнхөө хөгшин дүртэй таарах болно.

Уг кино нь сонирхолтой гэмт хэргийн зохиолтой бөгөөд хугацаа өнгөрөхөд хүн хэрхэн өөрчлөгдөж болох талаар харуулах болно. Цаг хугацаагаар аялах хэсэг нь үнэхээр сайн хийгдсэн бөгөөд өөрийн гэсэн шинэ санаануудыг оруулж ирсэн бүтээл юм.

6 DOCTOR STRANGE

Цаг Хугацааны чулуу нь анх Doctor Strange кинонд гардаг. Стивен Стрейнж гэх алдартай мэс заслын эмч машины осолд орж гараа гэмтээх болно. Өөрийн биеийг эмчлэхээр аянд гарсан тэрээр нэгэн шидэт ертөнцөд очиж хүчирхэг шидтэн болж байгаагаар зохиол өрнөдөг. Цаг Хугацааны чулууг маш ухаалгаар ашиглаж байгаа нь үнэхээр сонирхолтой.

5 INTERSTELLAR

Найруулагч Кристофер Ноланы Interstellar кино нь цаг хугацаагаар аялахтай холбоотой үнэхээр хачирхалтай бөгөөд тодорхой хэмжээнд бодит ойлголтыг оруулсан юм.

Дэлхий сүйрч байх үед хэсэг бүлэг сансарын нисгэгчид хүн төрөлхтөнд шинэ гариг олохоор сансарын аялал хийдэг. Тэд хар нүхний зүг явах бөгөөд цаг хар нүхний гүнд орших нэгэн гариг дээр очиход хүргэдэг. Хэдийгээр тухайн гариг дээр хэдхэн минут болсон ч эргэн ирэхэд хэдэн арван жил өнгөрсөн байдаг нь онолын хувьд үнэн бөгөөд үүнийг зохиолд үнэхээр бүтээлчээр ашигласан байна.

4 TWELVE MONKEYS

Кино нь ирээдүйн сүйрсэн дэлхийд байгаагаар эхлэх бөгөөд нэгэн хоригдол дэлхийд юу тохиолдсоныг мэдэж, түүнийг засах аргыг хайхаар өнгөрсөнд очих болно. Энэхүү киноны зохиолыг тааварлахад үнэхээр хэцүү юм. Киноны төгсгөл хүртэл үзэгчид юу болохыг таах гэж оролдох хэдий ч үнэхээр санаанд оромжгүй байдлаар төгсдөг нь энэхүү бүтээлийг тэр хэрээр гайхалтай болгодог.

3 EDGE OF TOMORROW

Groundhog Day киног адал явдал тулаант болгоно гэдэг үнэхээр гайхалтай санаа юм. Харь гаригийн армийн эсрэг хүн төрөлхтөн хамгийн том тулаанаа хийхээр бэлдэж байх зуур жүжигчин Том Крүзийн дүр дайны голомтод орохоор шийтгэл авах болно. Тэрээр дайнд ормогцоо шууд л үхэх боловч тухайн өдрийн эхэнд эргэн сэрэх болно. Түүнд дэлхийг аврах боломж дахин олдох бөгөөд тэрээр цаг хугацааг ухраах чадвараа ашиглан бүх л янзаар туршиж үзэх болно.

2 TERMINATOR 2: JUDGEMENT DAY

Terminator цувралын нэг гол зүйл нь цаг хугацаагаар аялах байдаг. Хэдийгээр энэ цувралд маш олон шинэ зүйлсийг оруулж, шинэ кинонууд хийж байгаа ч хуучны Terminator 2: Judgement Day кино нь хамгийн шилдэг нь гэж тооцогддог.

Энэ кинонд өмнөх киноны муу дүр болох жүжигчин Арнолд Шварцнеггерийн тоглосон алуурчин робот сайн дүр болж байгаагаар харуулах болно. Өмнөх триллер төрлийн киног адал явдалт болгож өөрчилсөн нь үнэхээр сайн өөрчлөлт болсон.

1 BACK TO THE FUTURE

Цаг хугацаагаар аялдаг кинонуудын дундаас хамгийн алдартай бас хамгийн хөгжилтэй нь Back to the Future цуврал юм. Уг кинонд цаг хугацаагаар аялахын сайн болон мууг тайлбарладаг.

Марти МкФлай 1980 оноос 1950 онд очиж эцэг эхийнхээ хайр дурлалын амьдралд оролцож эхлэх болно. Цаг хугацаагаар аялдаг хэсгүүд нь огт толгой эргүүлэм хүнд биш бөгөөд үүнийг үзсэн хүн үнэхээр л цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэх болно.

Write A Comment