Кино урлаг

10 Шилдэг Эмэгтэй Action Киноны Жүжигчид

Сүүлийн үед Wonder Woman, Captain Marvel зэрэг эмэгтэй супер баатруудын кинонууд дэлгэцэнд гарч амжилт олж, хүчтэй эмэгтэй дүрд суурилсан кинонууд хүчээ авч байна. Өмнө нь ч мөн кинонууд дээр хүчтэй эмэгтэй дүрүүд гардаг байсан бөгөөд бүх цаг үеийн шилдэг 10 эмэгтэй адал явдалт киноны жүжигчдийг онцолж байна.

10 JENNIFER GARNER

Женнифер Гарнер нь ихэвчлэн инээдмийн романтик болон драмын төрлийн кинонд тоглодгоороо алдартай. Гэсэн ч тэрээр багагүй хэмжээний адал явдалт кинонд тоглосон бөгөөд Daredevil, Elekrta зэрэг кинонд маш чадварлагаар жүжиглэсэн.

9 MILLA JOVOVICH

Милла Жовович адал явдалт киноны дүрээр өөрийн карьерыг бий болгосон нэгэн жүжигчин юм. Тэрээр Холливүүдэд жүжиглэж байгаад хэдэн жилийн хугацаанд завсарлага авч байгаад иргэн ирж The Fifth Element кинонд тоглож байжээ. Энэ кино нь олонд танигдсан алдартай сайн кино болсон нь түүний жүжигчний амьдралд ч сайнаар нөлөөлсөн юм.

2002 онд тэрээр Resident Evil цуврал киноны Алисын дүрд тоглосон бөгөөд цувралын бүх киноны гол дүрийг чадварлагаар бүтээж хамгийн шилдэг эмэгтэй адал явдалт киноны жүжигчдийн нэг болсон юм. Хамгийн сүүлд 2019 оны Hellboy киноны эсрэг дүрд тоглосон байна.

8 ANGELINA JOLIE

Хэсэг хугацаанд бүх л эмэгтэй адал явдалт киноны дүрд нэг л жүжигчин тоглож байсан удаатай. Жүжигчин Анжелина Жоли нь бүх эмэгтэй жүжигчдийн дундаас хамгийн их адал явдалт киноны дүрийг бүтээсэн гэж хэлж болно. Тэрээр олон жил жүжиглэх хугацаандаа Tomb Raider цуврал кино, Salt, Wanted, мөн Бред Питтийг алахыг оролдож байсан Mr. & Mrs. Smith зэрэг гайхалтай бүтээлүүдэд тоглож байсан юм.

7 ZHANG ZIYI

Жан Цзий нь Crouching Tiger, Hidden Dragon кинонд тоглосноосоо хойш олны анхаарлыг татсан юм. Энэ кино нь бокс оффист маш амжилттай байсан бөгөөд бүр Оскарт ч нэр дэвшиж байсан юм.

Түүнээс хойш Азийн адал явдалт киноны эмэгтэй дүр гэхэд хамгийн эхэнд Цзийг сонгодог болсон юм. Тэрээр Rush Hour 2, Hero, House of Flying Daggers зэрэг алдарт бүтээлүүдэд тоглож шилдэг эмэгтэй адал явдалт киноны жүжигчин болсон юм.

6 KATE BECKINSALE

Кейт Бекинсейл Underworld цуврал киноны гол дүрд тоглож олны танил болсон. Тэрээр Underworld цувралын бүх кинонд Селена гэх вампирын дүрд тоглодог. Тэрээр мөн Van Helsing, Whiteout, Total Recall зэрэг кинонуудад тоглож байсан. Тэрээр адал явдалт киноны дүрийг үнэхээр чадварлагаар бүтээдэг жүжигчин юм.

5 ZOE SALDANA

Зое Салданаг ихэнх үзэгчид Guardians of the Galaxy киноны Gamora-гийн дүрээр мэдэх байх. Тэрээр Marvel-н кинонуудаараа алдартай ч өөр бусад адал явдалт кинон дээр ч гол дүрд тоглож байсан жүжигчин юм.

Тэрээр Ж.Ж. Абрамсын найруулсан Star Trek цувралын Ухурагийн дүрийг бүтээсэн. Мөн Жеймс Камероны алдарт Avatar киноны гол дүрд тоглосон.

4 MICHELLE RODRIGUEZ

Resident Evil цуврал киногоороо алдартай болсон өөр нэгэн жүжигчин бол Мишел Родригес юм. Гэсэн ч түүнийг жинхэнэ адал явдалт киноны од болгосон дүр нь The Fast and the Furious цувралын Леттигийн дүр юм. Тэрээр энэхүү цувралын 8 киноны 5-д нь тоглодог бөгөөд зарим тохиолдолд Вин Диезелээс ч илүү чанга болж жүжиглэдэг. Мөн S.W.A.T, Girlfight, Avatar, Machete зэрэг кинонуудад тоглосон.

3 UMA THURMAN

Ума Турман нь инээдмийн романтик, драм, уран зөгнөлт зэрэг төрөл бүрийн кинонуудад тоглодгоос гадна хамгийн шилдэг адал явдалт кино болон Kill Bill киноны гол дүрд тоглосон юм. Өшөө авалтын түүхийг хуучны тулааны урлагийн кинонуудын стилээр хийсэн уг кинонууд нь кино урлагийн гайхалтай бүтээлүүдийн нэг юм.

2 MICHELLE YEOH

Хэдийгээр Жаки Чан нь Азид хамгийн алдартай адал явдалт киноны жүжигчин хэдий ч Мишел Ёо нь түүнээс дутахааргүй, бүр Police Story 3-т Жаки Чанаас ч илүү тоглосон гэхэд болно.

Ёо барууны кино ертөнцөд хүчтэйгээр орж ирсэн бөгөөд эхлээд Tomorrow Never Dies буюу Жеймс Бондын кинонд тоглож, дараа нь Crouching Tiger, Hidden Dragon-д тоглосон юм. Хонг Конгийн киноны хамгийн том адал явдалт киноны жүжигчид гэхэд Жаки Чан, Жет Ли, дараа нь Мишел Ёо ордог.

1 LINDA HAMILTON

Хэдийгээр Линда Хамилтон нь тийм ч олон адал явдалт кинонд тоглодоггүй ч магадгүй хамгийн шилдэг адал явдалт киноны баатрын дүрд буюу Terminator киноны Сара Коннорын дүрд тоглосон жүжигчин юм.

Тэрээр Terminator 2: Judgment Day кинонд тоглохдоо үнэхээр аюултай, ухаалаг, зоригтой, хүчтэй эмэгтэйн дүрд тоглодог. Түүний бүтээсэн энэхүү дүр нь үнэхээр л хамгийн шилдэг эмэгтэй адал явдалт киноны жүжигчин гэдгийг харуулдаг.

Write A Comment