Кино урлаг

Shazam! 14 Хоногийн Турш Тэргүүлж Байна

Shazam! хоёр долоо хоног дарааллан бокс оффист тэргүүлсэн байна. DC-ийн шинэ кино энэ долоо хоногт дахин тэргүүлж дэлхийн хэмжээнд $211 саяын орлого олсон байна.

Жүжигчин Закари Левигийн тоглосон ‘Shazam!’ кинонд 14 настай Билли Батсон гэх хүү Шазам гэх нэрийг хэлээд супер баатар болон хувирдаг чадвартайгаар гардаг.

Уг кино нь маш өндөр амжилттай байгаа бөгөөд киноны продюсер Двейн Жонсон өөрийн тоглох ‘Black Adam’ киногоо эхлэхийг маш их хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Комик цуврал дээрээ Шазам болон Блек Адам дүрүүд нь үргэлж л хамт гардаг байна.

Двейн Жонсон нь Блек Адамын киноны төсөл дээр 10 жилийн турш ажиллаж хөгжүүлсэн бөгөөд жилийн дараа зураг авалтаа хийхээр болсон байна. “Блек Адам нь эсрэг дүрийн баатар бөгөөд заримдаа сайн талд ч тулалддаг. Би энэ дүрийг бүтээхийг тэсэн ядан хүлээж байна. Би энэ дүрийг хийх гэж л сүүлийн 10 жилийн турш ажилласан, энэ дүр миний ДНК-д шингэсэн дүр. Одоо нэг жилийн дараа зураг авалтаа эхлэх байх. Би үнэхээр сэтгэл өндөр байгаа” хэмээн ярилцлага өгсөн байна.

Двейн Жонсон нь WWF-д “Рок” нэртэйгээр ажилладаг байхдаа сайн дүр болон муу дүрийг аль алийг нь маш чадварлагаар гаргаж байсан бөгөөд Блек Адам шиг дүр түүнд үнэхээр л төгс тохирсон дүр юм.

Wonder Woman, Aquaman зэрэг DC-ийн кинонуудаас хойш студийн гаргаж буй кинонууд нь олны таашаалд хүрч байгаа бөгөөд ирээдүйд гарах кинонууд нь ч мөн үзэгчдийн сонирхлыг төрүүлж байгаа нь DC одооноос чанартай кино хийж эхлэж байгааг харуулж байна.

Write A Comment