Технологи

Европын холбооны гишүүн орнууд интернэт орчинд зохиогчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг баталлаа.

Европын холбооны гишүүн орнуудын дунд урт хугацааны турш хэлэлцэгдсэн орчин үеийн интернетийн эрин зуунд зохиогчийн эрхийг хамгаалах тухай хууль өнгөрсөн даваа гаригт батлагдлаа. Санал хураалтын үр дүнд 19 гишүүн орон уг хуулийг дэмжиж, 6 нь эсрэг байр суурьтай байснаар хууль батлагдсан байна.

Уг хуулийн төсөл нь интернетийн чөлөөтэй мэдээллийн солилцоонд хүндрэл учруулах аюултай гэсэн шүүмжлэлд өртөж байсан юм. Ихэнх тохиолдолд томоохон компаниуд уг хуулийг батлахаас эсрэг саналтай байжээ. Гэсэн ч уг хуулийг дэмжигч талууд интернетэд контент хийж байгаа талуудад зохих төлбөрийг төлж, уран бүтээлчдийг дэмжиж ажиллах байр суурьтай байгаа ажээ.

Уг хуулийн агуулга нь:

  • Олон нийтийн сүлжээний платформуудад нийтлэгдэж байгаа контент нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх шаардлагыг хангах хэрэгтэй.
  • Компаниуд лицензийн гэрээ хийж хөгжимчид, уран бүтээлчид, зохиогчдын контентыг ашиглах боломжтой болно.
  • Google News л гэхэд зохиогчдод мэдээг нь нийтэлж байгаа төлбөрийг төлөх шаардлагатай болох юм.
  • Wikipedia-тай ижил ашгийн бус байгууллага болон боловсрол, судалгааны байгууллагууд тухайн дата мэдээллийг ашиглах боломжтой.
  • Жилийн нийт орлого нь 10 сая еврогоос бага орлоготой бага хэмжээний компаниудын хувьд төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Одоогийн байдлаар энэ хуулийн хэрэгжилтэд зориулж авах арга хэмжээнүүдийг Европын Парламентын баталсан байгаа юм. Тиймээс Европын холбооны гишүүн орнуудын хувьд уг хуулийг бүрэн хэрэгжүүлж эхлэхэд 2 жилийн хугацаа байгаа юм.

Уран бүтээлчид болон зохиолчид өөрийн бүтээлийн эзэд байх бөгөөд бусад байгууллагууд авч ашигласан тохиолдолд төлбөр нэхэмжлэх эрхтэй болж байгаа юм.

Write A Comment