Урам зориг

Уоррен Баффетын үнэтэй 10 зөвөлгөө

Дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” компанийн эзэн, тэрбумтан, буяны үйлстэн Уоррен Баффет өвөөгийн үнэтэй 10 зөвлөгөөг танд хүргэж байна.

 #1. Өөрийн оюун ухаандаа зөв шийдвэр гаргах боломж өг

Би өдөр бүр бодож эргэцүүлэхэд маш их цаг зарцуулдаг. Америкт бизнес эрхлэгчдийн дунд над шиг ийм хүн тийм ч их тохиолддоггүй. Би бусдаас илүү уншиж илүү их боддог. Энэ нь намайг сэтгэл хөдлөлөөр хоромхон зуур шийдвэр гаргадаг бусад хүмүүсээс ялгарах онцлог болж өгдөг. Яаж гэж үү? Зүгээр л ийм амьдрал надад таалагддаг.

#2. Бизнесийн энгийн зарчмуудыг хэзээ ч битгий март

Үнэ бол чиний төлж байгаа зүйл. Үнэ цэнэ бол чиний авч буй зүйл.

#3. Ямар зүйл рүү орж байгаагаа орохоосоо өмнө мэд

Гайхалтай компанийг боломжийн үнээр авснаас боломжийн компанийг гайхалтай үнээр авсан нь хамаагүй дээр.

#4. Ухаантай бас реалист бай

Би тэнэг хүн ч аваад явж чадахаар сайн бизнесийн хувьцааг худалдаж авахыг хичээдэг. Учир нь аажмаар тус бизнес илүү сайн дэвшиж чаддаг.

#5. Хийж дуусах хүртлээ бүү дүр эсгэ/юу ч хийгээгүй байж бүү дүр эсгэ/

Далайн түрлэг буцсаны дараа л хэн нүцгэн сэлж байсныг мэдэх боломжтой.

#6. Хэнтэй тохиролцож байгаагаа үргэлж сайн мэдэх хэрэгтэй

Муу хүнтэй сайн тохиролцоо хийж болдоггүй юм.

#7. Нэр төртэй, шударга бай

Нэр төрийг олоход 20 жил зарцуулдаг бол түүнийг алдахад таван минут л хангалттай. Хэрвээ үүний талаар бодвол чи юмыг арай өөрөөр хийх болно.

#8. Юу өөрт чинь хамгийн чухал вэ тэр зүйлээ үнэл

Ихэнх тохиолдолд хүмүүс хэтэрхий их өмч хөрөнгөний төлөө явснаар эцэст нь өөрийн хөрөнгөндөө удирдуулснаар дуусдаг. Миний хамгийн нандигнадаг зүйл бол эрүүл мэнд болон удаан хугацаанд нөхөрлөсөн найзууд минь байдаг.

#9. Хэрэгтэй үедээ тоормосоо гишгэ

Хэрвээ өөрийгөө нүхэнд байгаа гэж бодож байвал доошоо ухахаа болих хэрэгтэй.

#10. Өөртөө итгэлтэй бас зоригтой бай

Би өөрийгөө баян болно гэдэгт үргэлж итгэдэг байсан. Энэ бодолдоо би нэг минут ч эргэлзэж байгаагүй.

Write A Comment