Технологи

Facebook өнгөрсөн жил Марк Закербергийн аюулгүй байдалд 22.6 сая доллар зарцуулжээ.

Facebook Компанийн Гүйцэтгэх захирал жилийн 1 ам.долларын цалин авдаг ч “бусад урамшуулал”-д өнгөрсөн жил 22 сая ам.доллар авсан тухай Үнэт цаасны хороонд мэдүүлсэн тайланд дурджээ. Энэ нь түүний “бусад урамшуулал” өмнөх жилээсээ 9 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм. 22 сая ам.долларын 2.6 сая нь хувийн онгоц ашиглан томилолтод явсан зардлын нөхөн олговор бол 20 сая ам.доллар нь хувийн бие хамгаалагч хөлсөлсний өртөг ажээ.

Cambridge Analytica нь Фэйсбүүкийн 87 сая хэрэглэгчийн мэдээллийг хууль бус аргаар олж авснаа 2016 онд Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд ашигласан мөн энэ оны нэгдүгээр сард “Instagram” түр хаагдаж, “Whatsapp” хэрэглэгчид түр хугацаанд зурвас илгээх, хүлээн авах боломжгүй болсон юм. Түүнчлэн гуравдугаар сард “Facebook”-д үүссэн доголдол 12 цагаас урт хугацаанд үргэлжилжээ.

3 сарын14 буюу энэ ням гарагт “Facebook” болон “Instagram”, “Facebook Messenger”, “Whatsapp”-т гурван цагийн турш хандах боломжгүй болсон гэх мэт сүүлийн үед олон асуудлууд үүсэх болжээ.